Та төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэснээр үнэт цаасны арилжаанд оролцох, эрх нээгдэнэ. Ингэснээр цаашид хувьцаа худалдан авах, хувьцаагаа зарах, үнэт цаасны үнэ ханшийн талаар мэдээлэл зөвлөгөөг ҮЦК-иасаа авах боломж нээгдэнэ. Гэхдээ та Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичиг буюу цэнхэр ягаан тасалбартай эзэмшдэг бол өөрийн анх бүртгүүлсэн Үнэт Цаасны Компанид очиж дансаа баталгаажуулах шаардлагатай.

Хэрэв иргэн, ААН төвлөрсөн хадгаламжинд данс нээлгээгүй бол Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн Үнэт Цаасны Компаниудаас өөрийн хүсэлтээр сонголтоо хийж,  Үнэт Цаасны Компанид хандаж данс нээлгэж үйлчилгээ авч болно. 

2018 оны хагас жилийн байдлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 54 компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Иргэн та хувьцаaныхаа дансыг нээлгэхдээ зөвхөн эдгээр Үнэт цаасны компаниудад хандаарай. Энд дарж албан ёсны бүртгэлтэй ҮЦК-ийн жагсаалттай танилцана уу.

#ДАНС НЭЭЛГЭХИЙН ТУЛД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ ЗААВАЛ БҮРДҮҮЛСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ

Иргэний хувьд:

  1. Иргэний үнэмлэх
  2. Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, данс захиран зарцуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар

Ах Ахуйн Нэгж /ААН/-ийн хувьд:

  1. Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар
  2. ААН болон эрх бүхий албан тушаалтны хүсэлт, албан тоот
  3. Данс дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр, албан тушаалтны овог нэр, төлбөр тооцооны баримтанд зурах гарын үсгийн баталгаат маягт
  4. Тамга тэмдгийн дардас