Өнгөрсөн жилээс эхлэн амины орон сууцуудаар орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг цагдаагийн ажилтнууд баривчилжээ. Тэд 1991 онд төрсөн Ш, 1987 оны Б нар аж.

Одоогийн байдлаар тэд бусдын орон байранд нэвтрэн орсон 40 удаагийн үйлдлээ мэдүүлээд байгаа юм.

Энэ гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүллээ. Иргэд та бүхэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.