Улаанбаатар-Инчон чиглэл дэх "Кореан Эйр" компанийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөгт хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр байцаагдаж, хилийн хориг тавиулаад байгаа билээ.

Өнөөдөр  түүнд тавьсан хилийн хоригийг цуцласан бөгөөд хуулийн дагуу долоон сая вонн буюу 6008 ам.доллараар торгожээ. Түүнийг хүнд хэрэг үйлдээгүй тул шүүх хурал хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн нь энэ аж.

Цэцийн дарга Д.Одбаяр анхны байцаалтаа өгөхдөө 14 цагийн турш саатуулагдсан бөгөөд тухайн үед согтууруулах ундаа уусан тул болсон явдлыг санахгүй байна гэж хариулсан аж.