Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Сонгуулийн болон Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн мэдээлэл ирүүлжээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн тогтоол нь 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж үзсэн байна.

Иймд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаан зарлаж, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр уг тогтоолыг хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхээр товложээ.