Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэг улсын хэмжээнд болж албан ёсоор дууслаа. УИХ-ын Тамгын газраас томилогдсон долоон баг долдугаар сарын 31-ээс наймдугаар сарын 25-ны өдрүүдэд 21 аймаг, бүсчилсэн сумдад хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийслэлийн есөн дүүргээр өрнөсөн хэлэлцүүлэг өчигдөр Сонгинохайрхан дүүргээр өндөрлөлөө. Энэ хугацаанд улсын хэмжээнд 64 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж 12 мянган иргэнээс саналыг хуудсаар санал авчээ. Энэ удаагийн Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт зургаан сэдэвийн хүрээнд 20 гаруй өөрчлөлт оруулж байгаа бөгөөд төслийгаравдугаар сарын 1-нд УИХ-д өргөн барьсны дараа ард нийтийн санал асуулга явуулах юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 480 гаруй хуульд өөрчлөлт орно. Тиймээс тодорхой цаг хугацаа шаардагдаж байгаа учраас хуулийн өөрчлөлт 2020, 2021 оноос хэрэгжихээр тусгажээ.