Хятадын төв хэсэгт байрлах Ордовикийн парк нь адал явдал хайгчдын диваажин болсон газар юм. Газраас 150 метрийн өндөрт байрлах хадан цохионы хооронд барьсан  гүүрний банзнаас банзны хооронд үсрэх нь аялагчдын эр зоригийг сорьсон очих дуртай газруудын нэг гэнэ. 

Саяхан Хятадын үндэсний баярын үеэр олон нийтэд цацсан дүрс бичлэг нь хүмүүсийн айдасыг төрүүлжээ. Тус бичлэгт нэгэн аялагч тус гүүрний нэг банзнаас нөгөө рүү үсэрсэний дараа түүний аюулгүйн бүс мултран унаж байгааг харуулжээ. Тус гүүрний доор аюулгүйн тор байдаггүй ба хэрвээ жуулчин хөл алдсан бол амиа алдах эрсдэлтэй байна. Сошиал медиагаар тархсан бичлэг түгшүүр зарлажээ. 

Тийм ч учраас Эдийн засгийн хөгжлийн бүсийн удирдлагууд, Чунгцин мега хотоос 100 км зайтай оршдог тус газар мөрдөн шалгалт явуулжээ. Өчигдөр байцаалт явуулсан албаныханы "Тус аюултай осол нь үйлчилгээний ажилтаны аюул болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй" гэж мэдэгдсэн байна. Тус паркийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Сүүлийн үед Хятадад өндөрт олон бүтээн байгуулалт хийсний нэг болох тус гүүр нь олны анхаарлыг ихэд татах болсон ба уг гүүрнээс гадна өндөрт байрлах шилэн гүүр тус паркт байдаг байна.

Энд дарж бичлэгийг үзнэ үү.