2019 оны 03 дугаар сарын 26-ны 22.50 минутанд БГД-ийн 11 дүгээр хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын 6 давхарт байрлах өрөөний цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэйг унаж байсныг харсан Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гарган машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг доороос нь тосч аван гэмтлийн эмнэлэгт түргэн шуурхай хүргэж амь насыг нь аварсан байна. 

ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас унасан эмэгтэй өндрөөс унасны дараагаар ГССҮТ-д хүргэгджээ. Энэ талаар тус эмнэлгийн эх сурвалжаас тодруулахад "Гэмтлийн эмнэлэгт шөнийн нэг цагийн үед хүргэгдэж ирсэн. Хүргэгдсэн даруйд эмнэлгийн зүгээс нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хүнд гэмтэлтэй байсан тул өглөөний 07:00 цагийн үед нас барсан" хэмээн мэдээлэв.