Нийслэлийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. 

2018 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын автозогсоолыг концессын зүйлийн жагсаалтад оруулсан байдаг. Төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах асуудлыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Тэргүүлэгчдэд танилцуулав. 

Төслийн хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 автомашины зосгоол, дугуйн зам, тохижилт бүхий хэсэг барихаар тусгажээ. Төсөл хэрэгжүүлэгч “АБГИ” компани дээрх бүтээн байгуулалтыг өөрсдийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.

Тус асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.ДагваХувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлнэ гэдэг ажлын байр нэмэгдүүлж буй хэлбэр. Тиймээс ил тод,  нээлттэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” гэв. Улмаар Тэргүүлэгчид “АБГИ” компанитай концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгохыг дэмжиж, тогтоолыг баталлаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ