Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 11:00 цагт Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлнэ. Үргэлжлүүлэн наадмын нээлтийн ажиллагаа, урлагийн тоглолт болно.

Коронавирусийн цар тахлаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд энэ жилийн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т зохион байгуулж байна. 

Наадмын бүх арга хэмжээг иргэд очиж үзэх боломжгүй бөгөөд телевиз, цахимаар олон нийтэд шууд дамжуулан үзүүлнэ.


Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.