"Монголын Үндэсний бөхийн холбооны маргаан, допинг, бөхчүүдийн цол чимэг зэрэгтэй холбоотой асуудлаар Эх эе болон Цэцдийн зөвлөл хуралдаж, шийдвэр гаргах шаардлагатай байна" гэж үзсэн бөхчүүд энэ сарын 24-нд Үндэсний бөхийн холбоонд мэдэгдэл хүргүүлсэн. 

Тус мэдэгдэлд энэ цаг үеийн бүх шатны барилдаанд барилдаж буй улсын цолтой 63, аймгийн цолтой 183, сумын цолтой 16 бөх гарын үсэг зурсан хэмээн Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба нарын бөхчүүд мэдээлэл хийсэн юм. /Энд дарж уншина уу/

Тэгвэл Үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид энэ сарын 27-нд хуралдаж, Эх эеэс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг хуралдуулах тогтоол гаргажээ.

Тус тогтоолыг хүргэж байна.