Монгол Улсад ажилладаг Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар эхний шинжилгээгээр илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар яг одоо хуралдаж байна.

Уг асуудлаар Улсын онцгой комисс өнөө өглөө хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан. Үүний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралджээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиглалтад тусгаарлагдаж буй учир цахимаар хуралд оролцжээ.