Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, өнөөдөр  08:00-09:00 цагийн хооронд уулзаж, зөвлөлдлөө.

Хуралдаанаар коронавирусийн Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдөв.

Мөн өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10:00 цагаас эхлэн Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж байна гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.