Өвөр Монголын Өөртөө Засах орноос Монголын Үндэсний бөхийн холбоонд урилга ирүүлжээ.

Тус урилгад:

Монгол улсын үндэсний бөхийн холбооны гүйцэтгэгч захирал Б.Сайнбаяр танаа:

Хур ус тэнцэж, хүн байгаль өнгөтэй өөдтэй зусаж байгаа энэ зуны сайхан эринд "Шинэ дунд улс байгуулагдсан 70 жилийн ойг бэлгэлэх, жич Хавт Хасарын овооны шаргачин гахай жилийн тахилга, шоо балгасын гуравдугаар удааны малжих наадам" эрхлэх болсон тул Монгол Улсын шилдэг бөхчүүдийг найрт гэрэлтүүлэн саатахыг хүндэтгэн урьж байна.

Бөхийн тэргүүн шан: 50000.00 төгрөг
Найр эрхлэх талаас Монгол Улсын бөхчүүдийг Эрээн хотоос тосч хүргэх, хоног, хоолны зардлыг бүхнийг хариуцна.

Найр эхлэх цаг: 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр (Билгийн улирлын 6 сарын 26-ны өдөр)

Найрын талбай: Шоо балгасын ардын засгийн ордны суугаа газар" гэжээ.

Урилгыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо