ӨМӨЗО-ны "Одон" телевизийн аяллын нэвтрүүлгийн хөтлөгч Б.Дулаан найз нарынхаа дунд Монголчуудад туслах "Дулааны найзуудын дулаан сэтгэл" хандивын хөдөлгөөн өрнүүлжээ.

Аянаар 29 000 юань буюу 12 500 000 төгрөг цуглуулсан байна.

Уг хандив түүний wechat-ийн 250 гаруй найз нь оролцсон аж.

Хандивыг отор нүүдэл хийж яваа малчид болон, Төв, Хөвсгөл, Дархан аймгууд руу хуваарилан илгээгээд байгаа юм.

Б.Дулааныг монголчууд "Одон" телевизийн нүүр царай болсон аяллын нэвтрүүлгээр таних билээ.