Улаанбаатар хотоос Өмнөговь, Дундговь аймгийн чиглэл дэх нийтийн тээврийн бүх үйлчилгээг Баянзүрх зорчигч тээврийн төв рүү шилжүүлнэ.

Драгон буюу "Сонгинохайрхан" зорчигч тээврийн төвөөс Өмнөговь аймгийн Тавантолгой, Цогтцэций сумд, Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан-Овоо, Дэлгэрхангай чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Тэнгэр плаза” төвд байрлах Баянзүрх зорчигч тээврийн төврүү шилжүүлж байгаа тул дээрх чиглэлүүдэд зорчих иргэд зүүн вокзал буюу Баянзүрх автовокзалаар үйлчлүүлэх болсныг анхаарна уу.




Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв