Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргыг найман удаа хутгалж, амийг нь хороосон хэрэг гарчээ.

Талийгаач нь Өмнөговь аймагт ажиллаж, амьдардаг байсан юм. Тэрбээр нийслэл хотод хувийн ажлаар ирэн найзындаа зочилсон бөгөөд хоорондоо маргалдсан аж. Ийнхүү маргаан нь хүндэрч сэжигтэн хохирогчийг найман удаа хутгалж, амийг нь хөнөөжээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэж буй.