Өмнөд Солонгост эмч буруу эмэгтэйд үр хөндөлт хийсэн хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Энэ явдал өнгөрсөн 8 дугаар сарын 7-нд Сөүлийн Гангсео дүүргийн эмнэлэгт болсон ба жирэмсэн эмэгтэйчүүд амин дэмийн тарилга хийлгэхээр очих үеэр тохиолдсон байна. 

Тухайн үед эмэгтэй зургаан долоо хоногтой байсан тухай CNN мэдээлжээ. Гангсеогийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр  хариуцсан эмнэлгийн эмч, сувилагч нар эмнэлгийн дэвтрийг нь хольсон ба үйлчлүүлэгчийн биеийн байцаалтыг шалгаагүйн улмаас алдаа гаргаж, эрүүл ургийг хөндсөн харамсалтай явдал болжээ. 

Эмч, сувилагч нар өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрсөн ба тэдний хайхрамжгүй байдлаас үүдэн бие махбодид гэмтмэл учирсан хэргээр тэднийг үргэлжлүүлэн шалгаж байна хэмээн албаныхны мэдээлжээ. Yonhap агентлагийн мэдээлснээр, амин дэмийн тарилгийн оронд мэдээ алдуулагч тарьсан ба эмч үйлчлүүлэгчийн хэн болохыг нь баталгаажуулалгүйгээр үр хөндөлт хийсэн ба эмэгтэй уг процессын талаар тухайн үед огт мэдээгүй аж. 

Өмнөд Солонгос энэ оны эхээр үр хөндөлтийг хуульчлах ажилд шилжсэн бөгөөд Үндсэн хуулийн шүүхээс хууль тогтоогчдод одоо байгаа хуулийг 2020 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө эргэн шалгахыг шаарджээ. Одоо үйлчилж буй хуулиар үр хөндөлт хийх нь хууль бус үйл ажиллагаа бөгөөд нэг жил хүртэл шоронд хорих ял шийтгэл хүлээх аж. Харин үе дамжсан өвчин, хүчин, цус ойртолт, мөн ураг эхийн амь насанд аюул учруулж буй зэрэг эдгээр тохиолдолд үр хөндөхийг шүүхээс зөвшөөрдөг байна.



Эх сурвалж: nextshark.com