Өмнө нь бид Тайланд улс марихуаныг эмчилгээнд нэвтрүүлэхийг хуульчилахаар хуулийн төслийг өргөн барьсан тухай мэдээлж байсан. Тэгвэл Өмнөд Солонгос улс аль хэдийн эмчилгээнд хэрэглэхийг хуулиндаа зөвшөөрсөн Шири Ланк улсын дараахь, хоёр дахь Азийн улс боллоо. 


Английн Financial Times сонины мэдээлснээр Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүд өнгөрсөн баасан гарагт Мансууруулах Бодисын Менежментийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар саналаа өгч, марихуаныг эмчилгээний тогтоосон хэм хэмжээнд тохируулан хэрэглэхийг хүлээн зөвшөөрчээ. 

Нэмэлт өөрчлөлтийн дагуу өвчтөнүүд нь “Orphan Drug Center”-ээс тусгай зөвшөөрөл, эмийн жорын дагуу тус эмчилгээг хүлээн авах боломжтой.  7 дугаар сард Хүнс, Эмийн Аюулгүй Байдлын Яамны мэдэгдсэнээр каннабисын гаралтай эмийг унаж, татдаг болон ДОХ-ын өвчтөнүүд, хавдарын өвчтөний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. 

Гэхдээ саяхан болсон санал хураалтын явцад мансууруулах бодисыг хэрэглэх нь олон хориг, хязгаартай байхаар заасан ч каннабисын хөгжилд томоохон алхам болж байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.



Эх сурвалж: https://nextshark.com