Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо өсөхийн хэрээр Өмнөд Африкийн хамгийн олон хүн амтай Йохансбург, Преториа зэрэг хотууд гарч болох үр дүнг тооцон 1.5 сая булш бэлдэж байна.

Энэ талаар Гаутен мужийн эрүүл мэндийн салбарын хэвлэлийн төлөөлөгч Др.Бэндайл Масуку “Хэрэгцээ нь битгий гараасай гэж найдаж байгаа ч булшнуудыг бэлдэж байна” гэжээ. 

Bandile Masuku

Өмнөд Африкт коронавирусийн халдвартай хүмүүсийн тоо болон халдвараас улмаас нас барсан хүний тоо өссөөр байгаа бөгөөд Африк тив дэх хамгийн олон тохиолдолтой улсаар бүртгэгдээд байна. 

Гэвч Хэвлэлийн төлөөлөгч Др.Бэндайл Масукугийн хэлж буйгаар энэ нь халдварын оргил үе биш бөгөөд наймдугаар сарын дунд үе гэхэд байдал бүр дордох аж. Гэхдээ  цаг үеэ олж шаардлагатай газруудад нэмэлт хориг тавьж чадвал есдүгээр сарыг хүртэл халдварын тархалтыг барьж чадна гэв.

Мөн тус улс халдварын хамгийн хүнд үетэй тулсан ч бэлдсэн булшууд бүгд хэрэглэгднэ гэж бодохгүй байгаа аж. 

Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл нас барсан хүн бүрт булшний чулуу өгөх боломжгүй. Оронд нь коронавирусээр нас нөгчсөн бүх хүний нэрийг нэг том чулуун дээр бичих гэнэ. 

Өнөөдрийн байдлаар коронавирусийн улмаас дэлхийн хэмжээнд нийт 550 мянган хүн нас барснаас 3.5 мянга нь Өмнөд Африкт бүртгэгдээд буй юм.

Эх сурвалж: Forbes