Энэ сарын эхээр Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд "Бурхан багшийн дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр" болгох хуулийн төсөл санаачилж олныг гайхашруулсан билээ. Нэг хэсэгтээ нийгмийн сүлжээний ярианы сэдэв болж сэвэгдсэн уг асуудлын дараа бас нэгэн мэдээ дуулдаж эхлэв.

Чингэлтэй дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдын санаачилгаар бүтээн байгуулсан Чингэлтэй хайрхан уулын энгэр бэлд бүтээн байгуулсан “Эрдмийн задгай театрт долоон бурхан одны тахилгыг сар бүр хийхээр болсон гэнэ. Зан үйлийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар,  Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдтэй хамтран дүүргийнхээ 170 гаруй мянган иргэддээ зориулж анх удаа хийсэн хэмээн тодруулан бичсэн байна. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдын хувьд энэ дүүргийн Засаг даргаар 2008 оноос эхлэн 8 жил ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон нэгэн юм.