Улсын Онцгой комиссын хурал УИХ-ын чуулганы хуралдаанаас хамаараад түр завсарлажээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Дотооддоо хязгаарлалтад буй үйлчилгээний байгууллагуудаа халдваргүйтэл, ариутгалын дор нээх тухай хэлэлцэнэ. Дэлхийн 216 улсад халдвар тархаж, 10,4 сая хүн халдвар авч, хөрш орнуудад халдварын давалгаа дахин эрчимжиж, халдварын нууц үе 19 дэх хоног дээрээ илэрч байна.

Эрсдлийг мэргэжлийн байгууллагууд тооцоолсныг Засгийн газар, Улсын Онцгой комисс харгалзаж байна. Хурлын дараагаар нэгдсэн мэдээлэл өгнө" хэмээлээ.