Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагаас хуралдахаар болсон талаар Эрүүл мэндийн яам мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ.

Тус вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Сар шинийн өдрүүдэд улс, хот хооронд болон аймаг, сумаас гарах, орох хөл хөдөлгөөнийг хориглосон. Дэгдэлт бусад оронд ялангуяа БНХАУ, БНСУ, Японд эрчтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор хөл хөдөлгөөн хязгаарсан хугацааг гуравдугаар сарын 02-ны 08.00 цаг хүртэл сунгаад буй.

Иймд Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар маргааш өглөө дуусах хөдөлгөөний хязгаарлалтыг сунгах эсэх зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.


12 цаг 30 минут

Хуралдааны талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Улсын онцгой комисс

1. Тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ
2. Гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал
3. Улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтын арга хэмжээг нээхтэй холбогдуулан авах арга хэмжээ
4. Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой арга хэмжээ гэх мэт асуудлаар хуралдаж байна" хэмээн цахим хуудсаараа мэдээлжээ.