Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг Эрүүл мэндийн сайд Улсын онцгой комиссын хуралдаанд орууллаа. Онцгой комиссын гишүүд уг саналыг дэмжиж байна. Үүний хамгийн гол зүйл нь хөл хөдөлгөөнийг хориглох, бусдад вирус халдаахгүй байх явдал юм. Хөл хөдөлгөөнийг хорьж чадаагүй орнуудад халдвар их тархаж байна. Тухайбал, БНХАУ тодорхой хязгаарлалт хийсэн ч хангалттай биш байсан учраас Цагаан сарыг тэмдэглээд бүх муж руугаа коронавирусийн тархалтыг алдсан. Тиймээс бид үүнээс сургамж авах хэрэгтэй. 

Иймд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын уламжлалт Сар шинийн баярыг тэмдэгдэхгүй байхаар шийдвэрлэлээ. Улсын онцгой комиссын энэ шийдвэрийг хуулийн дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл юмуу Ерөнхийлөгч эцсийн байдлаар шийдвэр гаргана

Аав, ээждээ очиж золгоно гээд хүүхдүүдээ дагуулаад такси, автобусаар явах, хөдөө гадаа явах, олуулаа цуглах зэрэг хөл хөдөлгөөнийг зогсоохоор ийм шийдвэр гаргалаа" хэмээлээ.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллийг Энд дарж уншина уу.