Улсын онцгой комиссын даргын шуурхай хуралдаан яг одоо болж байна.

Тус хуралдаанаар:

- Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг шинжилгээ гарсныг PCR болон сорьцын шинжилгээ хийхэд давтан сөрөг гарч халдвар илрээгүй. 

- Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг PCR-аар нягталж байна.

- Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй

- УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан.

-  Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энх саран сувилалд хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг шалгах ажлын хэрэгжилт явцын талаар

- Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлга тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга цахим хуудсаараа мэдээллээ.