Монгол Улсын Засгийн газрын 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар тогтоолоор улсын нөөцөөс зарим аймаг, сумдад шуурхай албаны автомашиныг олгохоор шийдвэрлэсэн.

Шуурхай албаны автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

  • Онцгой байдлын ерөнхий газарт 15 тоннын шатахуун тээвэрлэгч автомашин
  • Хил хамгаалах ерөнхий газар
  • Завхан аймгийн Тосонцэнгэл
  • Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сумын Онцгой байдлын хэлтэст УАЗ-31519 хантер маркийн автомашин
  • Завхан аймгийн Тэс суманд УАЗ-22069 маркийн фургон автомашины түлхүүрийг ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр гардуулан өглөө. 

Мөн Завхан аймгийн Яруу сум, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сумын Онцгой байдлын хэлтэст УАЗ-31519 хантер маркийн автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны автомашин, мөн аймгийн Хүнс, хөдөө аж газарт  2 тоннын ариутгал автомашин, Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад нийт 74 гэрийг улсын нөөцөөс олгосон байна.



Эх сурвалж: ОБЕГ