Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/ коронавирусийн халдвартай эмчлүүлэгч байхгүй, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа талаар мэдэгдэл гаргажээ. 


Мэдэгдэлдээ:

"УНТЭ нь цар тахлын хүнд үед ард түмний өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж, коронавирусийн идэвхитэй үе нь өнгөрсөн, нарийн мэргэжлийн тусламж зайлшгүй шаардлагатай, биеийн байдал нь хүнд болон хүндэвтэр эмчлүүлэгчдийг хүлээн авч, эмчилж байна. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр ханган, урьдчилж бэлдсэн тусгай хэсэгт хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд эмнэлгийн бусад үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй. Одоогоор нийт 10 хүнийг хүлээн авч, эмчлээд гэрийн хяналтанд гаргасан" гэжээ.


УТНЭ-ээс гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.