Ургацын урьдчилсан балансаар Монгол Улс энэ жил 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.

2018 оны аравдугаар сарын 19-ний байдлаар 48.2 мянган га-г ангилан хадаж, нийт 257.1 мянган га-гаас 342.1 мянган тонн үр тариа, үүнээс 330.4 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га-гаас 160.1 мянган тонн төмс, 8.2 мянган га-гаас 91.8 мянган тонн хүнсний ногоо, 37,3 мянган га-гаас 89,9 мянган тонн тэжээл, 27,2 мянган га-гаас 13,2 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 75.3 хувь, төмсний 98,7 хувь, хүнсний ногооны 98,8 хувь, тэжээлийн 66 хувь, тосны ургамлын 47 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм.

Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт дунджаар 91 хувьтай, нийт дүнгээр улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна гэж Ургацын төв штабаас мэдээлж байна.