Өнөөдөр /2019.01.13/ Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Буянт-Ухаа спорт ордонд болж Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүллээ.Энэхүү барилдааны шөвгийн дөрөвт Монгол Улсын аваргаНамсрайжавын Батсуурь,улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, улсын харцагаО.Хангай, улсын начин Доржийн Анар нар тунаж үлдсэн юм. 

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагвыг амалж аван давсан.Харин О.Хангай харцага, улсын начин Доржийн Анар нар тунаж барилдан О.Хангай давснаар үзүүр түрүүнд барилдахаар болж, улмаар аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулж анх удаагаа шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн барилдааны түрүү бөхөөр тодорлоо. 

Ийнхүү залуу харцага О.Харцага ирж буй гахай жилд олон олон барилдаанд түрүү бөхөөр тодорно гэсэн бөх сонирхогчдын таавар, итгэл, найдварыг бататган, тэдний халуун талархалыг хүлээсэн амжилтаар 2019 оны гарааг эхлүүллээ.

Д.Өлзийсайхан