Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан 8 дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр "Буянт-Ухаа" спортын ордонд болж, Монгол Улсын Харцага О.Хангай түрүүллээ.

Энэхүү 128 бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн Монгол Улсын аварга Н.Батсуурь, Монгол Улсын начин Д.Анарыг амлан авсан бөгөөд тэдний хоорондох унаа даваа 2:2 байсан юм. Тэд хаялцах барьц авахаар шодоход Улсын аварга Н.Батсуурь барьц авсан боловч хаяж чадсангүй. Харин Д.Анар барьц авсан ч хаяж чадаагүй бөгөөд Н.Батсуурь аварга дахин барьц авахдаа хаяснаар үзүүр, түрүүнд барилдахаар болов. Харин тунаж үлдсэн Монгол Улсын харцага О.Хангай, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгсийг өхийлдөж давснаар үзүүр түрүүнд үлдлээ.