Нийслэл дэх шүүхүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  энэ сарын 16-ны өдөр Багануур дүүргийн ногоон талбайд боллоо. Тэмцээнд нийт 10 шүүхийн баг тамирчид өрсөлдсөнөөс А.Эрдэнэт ахлагчтай Улсын Дээд шүүхийн баг тамирчид тэргүүлж, Н.Ган-Эрдэнэ ахлагчтай Багануур дүүргийн шүүхийн баг удаалсан бол Г.Булган ахлагчтай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг хүрэл медаль хүртэв.