Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Төв зөвлөлийн ээлжит 3 дугаар хурлын тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.


Эх сурвалж: Улсын Дээд шүүх