Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх Э.Оюунболдод "Алтай констракшн" компани 169 сая төгрөгийн үнэтэй, 2019 оны шинэ загварын цоо шинэ Lexus RX350 маркийн автомашин бэлэглэжээ.

Тэрбээр энэхүү шагналыг гэргийн хамт хүрэлцэн ирж авсан бөгөөд тус хамт олонд талархал илэрхийлсэн байна.

Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol  Y62” автомашины түлхүүрийг Улсын аварга Э.Оюунболдод гардуулан өгсөн билээ. Тэрбээр энэхүү машинаа дуудлага худалдаанд оруулж  Хэнтий аймгийн эмнэлэгт тоног төхөөрөмж авч өгөхөөр болсон аж.