"Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Хангарьд ордонд эхэллээ. Хуралд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нар болон Герман, ОХУ, Япон улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачид оролцож байна.