Түүнийг Александр гэдэг. Тэр 40 орчим настай, Улсын Их сургуульд улс төрийн хичээл заадаг. Үргэлж албан хувцасладаг, дүрмийн дагуу амьдарч сурсан. А.П.Чеховын зохиолын Беликовтой их төстэй хүн байв. Юу ч хүсдэггүй, бараг амьдардаггүй.

Бид түүнийг хөдөлгөөнд оруулахыг хичээсэн юм. Тэр багадаа Harley Davidson мотоциклд үнэхээр их дуртай байснаа, мотоциклоо унан Европоор аялахыг хүсдэгээ ярив. Харин түүнд мотоцикл авах ч, Европоор аялах мөнгө байсангүй. Гэхдээ тэр хэдэн байкеруудыг олж тэдэнтэй нэгдсэн юм. Мотоциклгүйгээр шүү дээ. Зүгээр л орой болгон дэлхийн түүхийг тэдэнд ярьж өгөхийг амлаад харин хариуд нь тэд түүнийг мотоциклоороо авч явах ёстой байлаа.

Энэ аяллын хугацаанд тэр нэг бус удаа зодоон хийж, мотоциклоос унаж, цагдаад баригдсан. Уранхай хувцастай, зодуулсан байдалтай эргэн ирсэн ч тэр яг л ширээн дээрээс тахианы мах туусан нохой шиг сэтгэл хангалуун явна. Ингээд тэр “Их сургууль дахь ажлаа хаяад шивээсний салон нээхээр шийдлээ” гэж хэлсэн юм.

“Яаж ийм зүйл болов оо?” гэж та нар асууж байна уу.

Логик бүү хай. Үүнд логик байхгүй. Энэ тохиолдолд та зүрхээ сонсох ёстой. Таны зүрх л хаашаа, ямар замаар явах ёстойг мэднэ. Тэгэхээр энгийн нэг “зорилгын жагсаалт” ажилладаггүй буюу биелэлийг олдоггүй юм. Мөрөөдөл бүр өөрийн гэсэн онцгой замтай.

Нэг залуу орой болгон шүдээ сайтар угааж байхаар шийдсэн юм. Энэ шийдвэрийг гаргах хүртэл түүний амьдрал хүнд байдалд орсон байв. Бизнес нь бүтэлгүйтсэн, гэр бүлийн амьдрал гэх зүйлгүй. Шүд угаах гэдэг зүйл түүнийг сэдэлжүүлэлт байв. Удалгүй тэр өглөө бүр гүйдэг болжээ. Бас зөв хүмүүсээр хүрээлэл үүсгэснээр өөрийн гарааны компанийг эхлүүлж амжилттай явж байна.

Заримдаа байгаа байрнаасаа хөдлөхийн тулд багахан түлхэц л хэрэг болдог. Таны үнэлэмжийг нэмэгдүүлэх, таныг өөрчлөх бүхий л зүйл танд амьдралаа удирдаж буй мэт сэтгэгдлийг өгдөг.

Хэт их бодох хэрэггүй. Логик бүү хай. Өөрийгөө сорь.

Хэрэв та үүнийг хүсч байвал:

-   Байгал нуур руу эсвэл Колумб улс руу яв

-   Шүхэртэй үсэр

-     Болзоонд яв

-   30 өдрийн турш тасралтгүй өглөө гүйгээд үз

-   Дэлхийг тойрох аялал хий

-   Ямар ч хамаагүй ууланд гар

-   20 ширхэг түргэн хэллэг сур

-   Марафонд гүй

-   Хуучин найз охин /залуу руу залгаад яг юу болохгүй байсныг асуу

-   Ямар нэгэн сонгон шалгаруулалтанд ороод үз

-   Стриптиз бүжиглэж сур

-   Яг хаан мэт харуул хамгаалалттай хотоор яваад үз

-   Долоо хоног гар утаснаас татгалзаад үз

-   Ном бич

-   Их цэвэрлэгээ хий

-   Квантын физик эсвэл мөрийн онолыг судла


Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875