Өмнөд Солонгосын улс төрч хүчингийн хэрэгт холбогдсон ч шүүх түүнийг буруугүй гэж үзсэнд #MeToo хөдөлгөөнийхөн уг шийдвэрт бухимдаж байна. Өмнө нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан улс төрч, өөрийн эмэгтэй туслахыг хүчиндсэн хэрэгт буруутгагдсан ч шүүх түүнийг гэм буруугүй гэж үзсэн нь кампанит хөдөлгөөнийхний эгдүүцлийг хүргэсэн байна. 

Aнн Хи Жүний хэрэг нь тус улсад эхэлсэн #MeToo хөдөлгөөний хамгийн өндөр түвшиний хэрэг болж байгаа гэнэ. Уг хэрэг үүсэхээс өмнө түүнийг одоогийн ерөнхийлөгч Мүүн Жай Инийг 2022 онд албан тушаалаа өгөхөд хамгийн хүчтэй нэр дэвшигч хэмээн үзэж байсан юм. Тэр уг хэргээс үүдэн тус сонгуулиас нэрээ татжээ. 

Мягмар гарагт албан тушаалаа ашиглан бэлгийн дарамт учруулсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг хэрэгт холбогдсон Анн-г Сөүл хотын баруун дүүргийн шүүхээс буруугүй гэж бүх хэргийг няцаасан байна. “Би маш их ичиж байна, намайг уучлаарай” хэмээн уучлал хүссэн ч түүний хувьд ингээд энэ хэрэг дуусахгүй бөгөөд зарга мэдүүлэгч давж заалдахаа андгайлсан гэнэ.

Өмнөд Солонгос эдийн засгийн болон технологийн дэвшлийг үл харгалзан нийгэмд эцгийн эрх давамгайлсан хэвээр байгаа бөгөөд эрэгтэйчүүд давамгайлсан эрх зүйн тогтолцоо нь бэлгийн хүчирхийллийн хэрэгт эрчүүдэд илүү нааштай ханддаг байна.

Анн Өмнөд Чунгчионг мужийн дарга байхад түүний туслах байсан Ким Жи Юн телевизийн ярилцлагын үеэр түүнийг тус ажилийг эрхэлсэнээс хойш дөрвөн удаа хүчиндсэн тухай мэдэгджээ. Тэрээр түүний сүр хүчинд дарагдсан хэмээн нулимас дуслуулан ярисан байна.



Эх сурвалж: www.theguardian.com