Бүгд найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны 13 цагаас Спортын төв ордонд болно. 

Бүгд найрамдах улсаа тунхагласны ойн барилдаан нь 1990 онд анх зохион байгуулагдсан. Үүнээс хойш тус барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу 6 удаа, улсын аварга Ч.Санжаадамба 5 удаа, дархан аварга Г.Өсөхбаяр 3 удаа тус түрүүлжээ.

Барилдах бөхчүүдийг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэсэн аж.


Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо