Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно.

Бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын харцага Б.Одгэрэл, Улсын харцага М.Бадарч, Улсын харцага О.Хангай, Улсын харцага Н.Золбоо, Улсын харцага Т.Бэгзсүрэн нарын 256 бөх барилдахаар бүртгүүлжээ.

Бөхийн барилдааны тасалбарыг www.ticket.mn сайт болон Бөхийн өргөөний кассаар худалдаалж байна.

Бай шагнал:

  • Түрүү бөх - 6 сая төгрөг
  • Үзүүр бөх - 4 сая төгрөг
  • Их шөвгийн бөхчүүд- тус бүр 2 сая төгрөг аж.