Эрүүл Мэндийн Яамнаас Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар гуравдугаар сарын 7-ны өдөр мэдээлэл хийж байсан.

Тухайн тохиолдол нь 39 настай, энэтхэг иргэн бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн ажилтан гэдгийг мэдээлж байв.

Харин Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ.

Тус аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү улаанбурханаар өвчилсөн нь 2019 оны гуравдугаар сарын 9-ний өдөр лабораторийн шинжилгээгээр батлагдсан болохыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ. ХӨСҮТ-ийн баг тус аймагт ажиллаад ирсэн байна.



Эх сурвалж: ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар