МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна.

2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 16-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн  уулархаг нутгаар 0-5 градус, Орхон- Сэлэнгийн саваар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ, шөнөдөө нутгийн хойд, өдөртөө зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 11 градус дулаан байна.


2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 16-НААС 03 ДУГААР САРЫН 20-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.