Ойрын өдрүүдэд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг, нутгийн зүүн хагаст аагим халуун болохыг анхааруулж байна. 

2020 оны 07 дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 18-23 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 31-33 градус дулаан байна.