2020 оны 06 дугаар сарын 13-ны 20 цагаа­с 06 дугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. 

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Дорнод-Монголын тал нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 25-27 градус дулаан байна.