“Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа энэ сарын 9-10-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж байна. Үзэсгэлэнд 110 гаруй хувь хүн, нэгж байгууллага оролцож цагаан идээ, жимсний чанамал, зөгийн балаас эхлээд үндэсний үйлдвэрлэлийн гутал, хувцас, дээл, малгай, бэлэг дурсгал, ахуйн хэрэгсэл зэрэг бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдаалж байна.