12 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 4-9 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө ихэнх нутгаар цас орно.  Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 15-20 градус, бусад нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар өдөртөө 4-9 градус, бусад нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.