Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус,  Алтайн өвөр говиор өдөртөө 0-5 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгороор өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 12-17 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар өдөртөө 4-9 градус, бусад өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 градус хүйтэн байна.