Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.

 2019 оны 10 дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Өдөртөө үүл багасна, ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 градус дулаан байна.