Өнөөдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 


2020 оны 10 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0-2 градус хүйтэн байна. 


2020 оны 10 дугаар сарын 11-нээс 10 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 11, 12-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.