Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 


2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. 

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз  голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна. 


2020 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.