Хоёрдугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 8-13 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Эг-Үүр,  Ерөө голын хөндийгөөр өдөртөө 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 3-8 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 3-8 градус дулаан,  бусад нутгаар өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Өдөртөө бүх нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 0-5 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. өдөртөө 1-3 градус дулаан байна.