Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална. 


2020 оны 07 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур  ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсгээр 32-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутийн зүүн хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 27-29 градус дулаан байна.