Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн саваар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч болзошгүйг  анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 13-ны 20 цагаас 05 дугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө  ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур  секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө  Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 2-7 градус хүйтэн,  Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 1  градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр  1-6 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар  8-13 градус дулаан байна.                       

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.  Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн  бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч  шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай,  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6  градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газраар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай,  Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ голын  хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар  бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх  нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан,  бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө  19-21 градус дулаан байна.

ГОВИЙН  АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө  Өмнөговийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо  орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр  зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11  градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус  дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө  зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.  Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.